Төмөр замын газрын дарга Б.Артур өнөөдөр /2025.07.22/ Замын-Үүд өртөөний нарийн царигийн паркийн өргөтгөл, шинэчлэлтийн төслийн Хятад талын хэрэгжүүлэгч байгууллага БНХАУ-ын Хөх хотын төмөр замын гадаад эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жан Жунпин тэргүүтэй төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ.
Талууд уулзалтаар Замын-Үүд өртөөний нарийн царигийн паркийг өргөтгөх, шинээр терминал барихад хөрөнгө оруулж хамтран ажиллахаар харилцан тохиролцож, өргөтгөлийн технологийн шийдэл, төслийн байршлын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Түүнчлэн Зүүнбаян-Цагаанцав-Ханги-Мандал чиглэлд авто зам, төмөр замын холимог тээврийн хэлбэрээр нүүрс тээвэрлэх асуудлаар харилцан санал солилцож, тээвэрлэлтийн бэлэн байдлыг хангахад шуурхай мэдээлэл солилцож, нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.
Уулзалтад Монгол талаас Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон, Эрдэм шинжилгээ, техник технологи, судалгааны газрын дарга Л.Булганхүү, "Улаанбаатар төмөр зам" ХНН, "Монголын төмөр зам" ТӨХК, "Монголиан транс лайн" ХХК-ийн холбогдох төлөөллүүд, Хятадын талаас "Хөх хотын төмөр замын гадаад эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны групп" ХХК-ийн удирдлагууд, "Хятадын төмөр замын зураг төслийн хүрээлэн" ХХК-ийн төслийн удирдагч, уурхай, авто тээврийн компанийн төлөөллүүд оролцов.
МОНГОЛ
Санал, сэтгэгдлүүд